Өмнөд Солонгосын хамгийн том корпораци болох “Samsung Electronics” группын өв залгамжлагч И Жэ Ёныг өнөө өглөө баривчилсан байна.
Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив нэрийдлээр хээл хахууль өгсөн гэж түүнийг буруутгаж байгаа юм.
Ерөнхийлөгч Пак болон түүний найз Чой овогттой холбоотой улс төрийн дуулиан шуугианыг мөрдөн шалгаж буй тусгай прокурорын гаргасан хүсэлтийг шүүх авч хэлэлцээд И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгчээ.