Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Намыг хороосон хэмээн цагдаа нар дахин нэг эмэгтэйг саатууллаа.
Уг хэргийг хоёр эмэгтэй хүн гардан үйлдсэнийг тус улсын цагдаагийнхан тогтоогоод байгаа бөгөөд эхний сэжигтэн болох 28 настай Доан Тхи Хыонг гэгч эмэгтэйг өчигдөр Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан юм.
Энэ талаар Малайзын Цагдаагийн газрын дарга Тан Шри Халид Абу Бакар өнөөдөр мэдээлжээ. Ким Жон Намыг Куала Лампурын олон улсын нисэх онгоцны буудал дээр Макао руу нисэх нислэгт суух гэж байхад нь хоёр эмэгтэй хортой зүүгээр хатган аминд нь хүрсэн билээ.