Энэ долоо хоногийн даваа гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд нислэгээ хүлээж байхад нь Ким Жөн Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн юм.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах болох Ким Жөн Намын цогцсыг шилжүүлэн өгөх хүсэлтийг Пхеньян гаргажээ.
Учир нь Малайзын холбогдох албаны хүмүүс Жөн Намын үхлийн шалтгааныг тогтоохын тулд түүний цогцсонд задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд үүнийг нь эсэргүүцсэн Пхеньян ийнхүү цогцсыг шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргаад байгаа аж.
Сэтгэгдэл (4)