Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампурын нисэх онгоцны буудалд бусдад хөнөөгджээ.
Энэ талаар “The Guardian” Ким Чен Нам 45 настай, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан хэмээн мэдээлсэн бол “Reuters” агентлаг “Малайзын цагдаагийнхан одоохондоо Ким Чен Нам амиа алдсан гэдгийг батлаагүй байна. БНАСАУ-ын иргэн нь Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлэгт очих замдаа нас барсан.
Цогцсыг таниулах ажиллагаа явагдаж байна” гэсэн байна. Өмнөд Солонгосын “Chosun” кабелийн телевиз засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлснээр, Ким Жон Нам-ыг Малайзын нисэх онгоцны буудалд явж байхад нь үл мэдэгдэх хоёр эмэгтэй түүнийг хортой зүүгээр хатган амийг нь хөнөөжээ. Сэжигтэн этгээдүүд хэргийн газраас оргон зайлсан байна.
Сэтгэгдэл (1)