Өнөөдөр дэлхий нийтээрээ хайрын баяр буюу Валентины баярыг тэмдэглэж байна. Гэвч энэхүү баярыг зарим улс орны иргэд эсэргүүцэж байна.
Тодруулбал Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаяад лалын шашны сургуулийн сурагчид Валентины баярыг эсэргүүцэн жагсчээ. Жагсаалд 13-15 насны хүүхдүүд оролцсон бөгөөд Валентины баярыг тодорхойгүй олон хүнтэй бэлгийн хавьталд орохыг дэмжсэн утга агуулгатай гэдгийг онцолсон байна.
Мөн Пакистаны Исламабад шүүх тус нутагт Валентины баярыг тэмдэглэхийг хориглосон байна. Тэд “Бидний уламжлал, үнэт зүйлсэд харшилж буй ёс суртахуунгүй байдлыг “хайр” нэрийн дор нуун дарагдуулж байна” хэмээжээ
Сэтгэгдэл (4)