Умард Солонгос орон нутгийн цагаар өнөө өглөөний 07:55 цагт Умард Пёнган аймгаасаа баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ. Пуужин 500 км зам туулаад Япон тэнгист унажээ. Үүнээс өмнө хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сард Умард Солонгос хоёр “Мусудан” пуужин харван туршсан юм. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш Умард Солонгос анх удаагаа пуужин харвасан нь энэ юм. АНУ-ын шинэ засаг захиргаа Пхеньяны талаар ямар бодлого баримтлахыг тандаж мэдэх зорилгоор уг пуужинг харвасан байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Пхеньян өнгөрсөн онд нийтдээ 20 гаруй баллистик пуужин харваад байна.
Сэтгэгдэл (1)