Шинэ Зеландын далайн эрэгт 400 гаруй халим шидэгдэн гарчээ. Тэдгээрийн ихэнх нь үхсэн ч амьд цөөн хэдэн халимнуудыг сайн дурынхан далайд буцаан оруулж байгаа юм байна. Энэ бол Шинэ Зеландын эрэгт хамгийн олон халим шидэгдсэн тохиолдлуудын нэг гэж Байгаль орчныг хамгаалах газрын Бүс нутаг хариуцсан захирал Эндрю Ламасон хэллээ. Фэйрвэлл Спит нь жуулчдын хот болох Нельсоноос баруун зүгт 150 км-ийн зайд оршдог. Сүүлийн 10 жилийн хугацаанд халимнууд олноороо эрэг рүү шидэгдэн гарч ирсэн ес дэх тохиолдол нь энэ ажээ. Халимнууд чухам ямар шалтгааны улмаас эрэг рүү шидэгдсэн нь тодорхойгүй байгаа боловч ойр орчмын газар зүйн байдалтай холбоотой байх магадгүй гэж үзэж байна.