“Энэ оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Керманшах хотод болох чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээнд АНУ-ын багийг Иран улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг гаргалаа.” гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Бахрам Газеми өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.
Тусгай комиссийн хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг тайлбарлаж “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас лалын шашинт 7 улсын түүний дотор Ираны улсын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлах тухай зарлиг гаргасантай холбогдуулан манай улсаас авсан хариу арга хэмжээний хүрээнд ийм шийдвэрт хүрсэн.” гэжээ.
Иран улсын Гадаад хэргийг яамнаас гаргасан шийдвэртэй хобогдуулан ДБНХ-ны Ерөнхийлөгч Н.Лалович мэдэгдэл хийхдээ “Бид Иран улсын Гадаад хэргийн яамнаас өөр шийдвэр гаргах байх гэж хүлээж байлаа. Гэхдээ тухайн хоёр орны хоорондын харилцаанд бий болсон бүх асуудлыг харгалзан үзэж цогцоор нь авч үзэхийг бид хичээж байна. нэгэнт бий болсон байдлаас аль болох түргэн гарах чиглэлд бид өнөөдөр ажиллаж байна.” гэжээ.
Энэ удаагийн Дэлхийн Цомын төлөө тэмцээнд Азербайжан, АНУ, Гүрж, Иран, Монгол, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцохоор бэлтгэж байна.
Сэтгэгдэл (4)