Финландын технологичид мөөгнөөс кофе гарган авчээ. “Фоур сигматик” хэмээх нэрлэсэн эл бүтээгдэхүүн кофены амтнаас гадна сайхан цайг санагдуулах гэнэ. Тодруулбал, цай болон кофег зэрэг амтлах боломжтой гэдгийг үйлдвэрлэгчид нь онцолжээ.
Мөөг бол эмчилгээнд өргөн хэрэглэдэг, анагаах чадвартай ургамал. Тэгэхээр “мөөгтэй” кофе эрүүл мэндэд тустай. Ялангуяа зүрх, судасны үйл ажиллагааг дэмжиж, цусан дахь чихрийн хэмжээг хэвийн байлгах ач холбогдолтой аж.