Польш улс энэ сарын 10-наас 500 злот (125 ам.доллар)-ын шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээндээ оруулахаар болжээ. Тэрбээр тус улсад ийм хэмжээний мөнгөн дэвсгэрт урьд нь байгаагүй юм.
Үндэсний банкных нь мэдээлснээр, шинэ дэвсгэрт дээр тус улсын Ян III хааны хөргийг дүрслэх гэнэ. Мөн банкны стратегийн нөөцийг хамгаалах зардал өссөн болон зах зээлийн шаардлагатай холбоотойгоор шинэ дэвсгэрт гаргах болжээ.