БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же И "Украйны мөргөлдөгч талууд галаа зогсоох механизмыг чанд сахиж, улс төрийн аргаар зохицуулахыг Хятадын тал уриалж байна" гэжээ.
Мөн Украйны зүүн бүс нутгийн байдлыг Хятадын тал анхааралдаа авсаар ирсэн. Сүүлийн үед тус бүс нутагт буудалцаан байнга гарч, эгэл ардыг шархдуулан хөнөөж байгаад сэтгэл түгшиж байна. Тиймээс холбогдох талууд Аюулгүйн зөвлөлийн 2202 дугаар тоот тогтоолыг хэрэгжүүлж, галаа зогсоох хэрэгтэй. Түүнчлэн Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн, Украйны асуудлыг тэнцвэртэй зохицуулах төсөл олж, энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулж, Украйны олон үндэстний эв зохицонгуй байдал, Украйн болон уг бүс нутгийн орнуудын энх тайвнаар зэргэцэн оршиход тус дөхөм үзүүлэх ёстой гэсэн байна.