БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ "Соёлын салбарын хар жагсаалт" гаргахад оролцсон байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байна.
Тэрбээр 2013 оны 9-р сард "Зүүний үзэлтэй соёлын зүтгэлтнүүдийн асуудал олон бий" гэж байсан юм. Чинваде "Соёлын салбарын хар жагсаалт"-ыг боловсруулсан бөгөөд энэ жагсаалтад орсон хүмүүсийг засгийн газраас санхүүжүүлсэн арга хэмжээ болон бусад холбогдох арга хэмжээнд оролцохыг нь хориглохыг Соёл спортын яаманд шаардсан байж магадгүй гэж цагдаагийнхан сэжиглэж байгаа аж.
Пак Гын Хэ хэд хоногийн өмнө TV-д ярилцлага өгөхдөө, Чюнвадегийн гаргасан "Соёлын салбарын хар жагсаалт" хэмээх хэргийг би огт мэдэхгүй гэжээ.