Дани улсын Гадаад явдлын яамны сайд Андерс Самуэлсон "Цахим сайд"-тай болох гэж буйгаа зарлажээ. Одоооор энэ сонин, содон албан тушаалын эзэн хэн байх хийгээд шинэ орон тоонд хэдий хэр зардал гарах, цалин хэд байх, ямар мэргэжилтэй хүн томилогдох талаар тодорхой хэлээгүй байна.
Харин интернэт ертөнцөд үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлж чадахуйц хэмжээний томоохон цахим салбарыг үүсгэсэн. Тиймээс бид энэхүү салбарыг чухал салбарын нэг хэмээн тооцож, уг салбарыг хариуцан ажиллах "Цахим сайд"-ын албан тушаалыг бий болгоно гэжээ. Ийнхүү Дани улсын Засгийн газар нь Цахим сайд"-тай болж буйгаараа дэлхийд анхдагч болох нь.
24tsag.mn