Хятадын цагаан сараар тус улсад аялал жуулчлалаар ирж буй жуулчдын тоо эрс ихэссэн байна. Аялал жуулчлалын үндэсний газрын тоо баримтын төвөөс ерөнхийлөн тооцоолсноор, 28-нд бүх Хятадад давхацсан тоогоор 65.2 сая хүн аялж, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар нэмэгдсэн бөгөөд аялал жуулчлалын орлого 76 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар нэмэгдсэн байна.
Төмөр замаар аялах хүмүүс 28-нд хамгийн цөөн байсан бол агаарын тээвэр гол нь Зүүн Өмнөд Ази зэрэг гадаадад жуулчлах зорчигчийн эрэлт хэрэгцээг хангаж, авто зам мөн түгжрэлгүй байжээ.
Шинийн нэгэнд жуулчлалын хотуудын олон жуулчлалын газар бэлтгэл ажлаа гүйцэд хийж, амралтын олон арга хэмжээ зохион байгуулж, дэг журамтай, аюулгүй байдлын баталгаатай байлаа хэмээн Синхуа агентлаг мэдээлсэн байна.