Их Британийн Ньюкасл хотын 26 настай оршин суугч Адам Эллиотт аюултай байдлаар автомашин жолоодсон хэрэгт оржээ. Хоёр метр өндөр залуу зогсоогоор машин жолоодоогүй болохоо нотлохыг оролдсон ч шүүх хүлээж аваагүй гэнэ. Түүнд холбогдох хэргийг ирэх сард эцэслэн шийдэх аж.
Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард захиалгат автомашиныг эзэнд нь хүргэж өгөх гэж явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт оржээ. Үүнээс өмнө тэрбээр жолоо барих эрхээ нэг жилийн хугацаатай хасуулж байв.