Малайз улсад хэдэн өдөр дараалан бороо орсны улмаас хүчтэй үер буусан учир 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ.
Тодруулбал, тус улсын зүүн болон зүүн хойд нутгийн байдал хүнд байгаатай холбогдуулан эхлээд 2000 орчим, дараа нь 8.2 мянга гаруй хүнийг нүүлгэж, байгалийн гамшгаас дүрвэгсдэд зориулан байгуулсан хэдэн арван төвд тараан байрлуулжээ.
Үүний сацуу үерт олон зам боогдсон учраас аврагчид хэд хэдэн сууринд хүрч чадаагүй байна. Үерт Селангор, Перак, Малакка, Сабах, Саравак, Паханг болон Негри-Сембилан муж автжээ.
Сэтгэгдэл (1)