Түүнийг Tracy Lagondino гэдэг. 1974 онд төрсөн бөгөөд өөрийгөө эрэгтэй хэмээн бодож нэрээThomas Beatie болгосон өөрчилсөн. Тэрээр Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрэгтэй гэдгээрээ хэдийн танигдсан. Тэрээр нэг биш, хоёр ч биш, бүр гурван удаа төрсөн.
Thomas Beatie анх төрөхдөө эмэгтэй байсан бөгөөд 23 насандаа эрэгтэй болохоор эрс шийдэж үс хурдан ургуулах, хоолойны өнгөө бүдүүрүүлэх зэрэг эмчилгээнүүдийг хийлгэсэн байдаг. Тэрээр 2012 онд хөхөө авхуулахаар шийдсэн гэдэг. Гэвч Thomas Beatie нөхөн үржихүйн эрхтнүүдээ хэвээр үлдээхээр шийдэж, улмаар гурван ч хүүхдээ эсэн мэнд төрүүлээд байгаа юм.
Түүний эхнэрийг Nancy гэдэг бөгөөд өөрөөс нь 10 насаар эгч. Nancy хүүхэд төрүүлэх боломжгүйгээс эхнэрээ өрөвдсөн залуу өөрөө төрөхөөр шийдсэн гэдэг. Хосууд анхны хүүхдээ 2008 онд өлгийдөн авсан бөгөөд анхны охин нь эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй төрсөн нь анагаахын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон гэдэг. Тэрээр эхний хоёр хүүхдээ хийсвэрээр төрүүлсэн бол гурав дах хүүхдээ өөрөө төрүүлсэн аж.
Гэвч он цаг улиран одож, хосуудын харилцаанд сэв тогтож хосууд хоёр тийш салсан байна. ИнгээдThomas Baeatie хожмоо 42 насандаа шинэ амьдрал зохиож 2015 онд хуримаа хийсэн аж. Тэдний хуриманд хуучин эхнэр нь хүүхдээ дагуулан ирж баяр хүргэсэн байна.
Сэтгэгдэл (3)