Шинэ 3еландын иргэн Алан Ландон болон түүний зургаан настай охин салхины улмаас эвдэрсэн дарвуулт завьтайгаа нэг сарын турш далайн салхинд туугдан хөвсөн ч амьд гарчээ.
Тэрээр охины хамтаар ШинэЗеландын эргийн дагуу бяцхан аялал хийхээр гарсан ч гэнэтийн салхи завины моторыг эвдэж орхижээ. Ийнхүү тэд нэг сарын турш салхины аясаар хөвсөн хэмээн Reuters агентлаг уламжлав.
Ландон Тасманийн тэнгист хөвж явахдаа буцаад Шинэ Зеланд руу биш, харин Австралийн чигийг барьж хөвөх нь илүү аюулгүй гэдгийг ойлгосон аж. Тэд ийнхүү нэг cap далайд хөвсний эцэст эргийн харуулын цэргүүд илрүүлэн аварчээ.