Европын өмнөд бүс нутагт 1970-аад онд төрсөн эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь хүүхэдгүй. Энэ нь тус тивийн хойд болон баруун бүс нутгийн орнуудын дунджаас өндөр үзүүлэлт аж. Хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал, залуу эхчүүдэд хөдөлмөрийн хөнгөлөлт үзүүлдэггүй зэрэг хүчин зүйлтэй холбоотой болохыг Францад нийтэлсэн илтгэлд тайлбарлажээ.
Уг баримт бичгээс үзвэл зуун жилийн өмнө Европын өмнөд нутагт төрөлт маш бага байсан гэнэ. Илтгэлийг бичсэн судлаачдын үзэж буйгаар, Европын өмнөд бүс нутгийн орнуудад ирэх жилүүдэд ч хүүхэдгүй эмэгтэйчүүдийн тоо өсөхөөр байгаа аж.