ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461 дүгээр ангийн хашааны гадна байрлах бохирын худгаас гар буу олджээ.
Тодруулбал, энэ сарын 1-ний өдрийн 19.00 цагийн үед тавдугаар бохирын шугамаас сумгүй гар буу оллоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очиж шалгахад Наган” маркийн сумгүй буу байсан аж.
Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шалгаж байгаа юм байна.