Истанбул хотын шөнийн клубт Сантангийн хувцас өмссөн зэвсэгт этгээд гал нээж, 35 хүний аминд хүрчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд цагдаагийн алба хаагч байсан бөгөөд 40 гаруй хүн шархадсан байна.
Ортакой дүүрэгт байрлах Reina шөнийн клубт орон нутгийн цагаар 01:30 цагийн үед халдлага болжээ. Халдлага болох үеэр шөнийн клубт байсан 700 гаруй хүний зарим нь амиа аврахын тулд ус руу үсэрсэн аж.