Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт Монгол иргэдийг баривчилжээ. Иргэн Э.Т нар нь 32 настай аж.
Уг мэдээлэлд, хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ.
Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн этгээд хохирогчийн гар утсыг булаахаар завдсан аж. Албаны хүмүүсийн хэлж буйгаар, хохирогч эсэргүүцэл үзүүлсэн боловч сүмийн хашаанд хүчирхийлсэн гэх ба сэжигтэн хэргийн газраас холгүй оршин суудаг болохыг гудамжны хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн ажээ. Харин уг хэргийн талаар Монгол улсын гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл (1)