Өчигдөр ОХУ-ын Элчин сайдыг Турк улсын Анкара хотод буудан хөнөөж, шуугиан тарилаа. Хэргийг үйлдсэн этгээд 22 настай, Анкарагийн тусгайд алба хаадаг байсан, Исламын улсын гишүүнчлэлтэй байж болзошгүй тусгай зэрэглэлийн офицер байсан гэнэ. Хэрэг явдал Орос улсад цочроо өгч, амиа алдсан элчин сайд Андрей Карловын араас гашуудал зарлаад байна. Өөд болсон элчин сайд албаны хүмүүсийн хамт Анкара дахь уран зургийн галлерейд зочилж байсан бөгөөд энэ үеэр хамгаалалтад гарч байсан цагдаагийн офицер Мевлут Мерт Аядинтас гэх этгээд элчинг хөнөөжээ.
Сэтгэгдэл (4)