Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэм, “Spice girls” хамтлагийн экс гишүүн Викториа Бекхэмийн дунд хүү Круз Бекхэм дуучин болохоор шийдсэн билээ.
Тэгвэл Круз удахгүй болох Зул сарын баяраар анхны уран бүтээлээ гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Круз инстаграмдаа “Хүссэн хүлээсэн цаг ирлээ. Найзуудаа миний анхны уран бүтээл тун удахгүй гарна. Зул сараар шинэхэн уран бүтээлтэйгээ эргэн уулзацгаая” гэж бичжээ.
Тэрбээр Канадын дуучин Жастин Биберийн продюссертэй хамтран ажиллаж буй юм.