Европын холбооноос ОХУ Украины дотоодын үймээн самууныг санаатай бий болгож, хямрал үүсгэсэн хэмээн мэдэгдэж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин зургаан сараар сунгажээ.
Хориг ирэх оны тавдугаар сар хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригийн хугацааг сунгахыг Европын холбооны удирдлагуудаас хүсчээ.
Дээрх шийдвэрийн дараа Порошенко Европын холбооны удирдлагуудын шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлээд “ОХУ-ын эх газарт алдаад буй Кремийн хойгийг эргүүлэн авах асуудлаар Европын холбоо Украины ард түмэнд туслана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас дээрх шийдвэрийг “Буруу шийдвэр" хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)