Интернэт видео үйлчилгээний Netflix компани хоёр бүлэг цуврал гаргасныхаа дараа “Марко Поло” бүтээлийг үргэлжлүүлэхээ болихоор шийдсэн байна.
Олон улсын зах зээлд гаргахаар орон орны жүжигчдийг оролцуулсан уг бүтээлд Европоос Юань гүрнийг зорьж, Хубилай хааны дэргэд алба хашиж байсан 13 дугаар зууны Итали аялагчийн тухай гардаг юм.
Эхний бүлгийг 2014 оны 12 дугаар сард гаргасан бол дэд бүлгийг энэ оны долдугаар сарын 1-нд үзэгчдэд хүргэж байв.
Гэвч “Марко Поло” цувралын хоёр бүлэг нийлээд Netflix компанид $200 саяын алдагдал авчирсан гэнэ.
“Марко Поло” цуврал нь Netflix компанийн дундаас нь зогсоож байсан гурав дахь бүтээл болж байна. Өмнө нь тэд “Bloodline”, “Hemlock Grove” цувралуудаа мөн гурав дахь бүлгээс нь зогсоож байжээ.
Эх сурвалж: Hollywood Reporter
Сэтгэгдэл (1)