Австралийн “Westpac” банк нэгэн малайз оюутны данс руу андуурч, их хэмжээний мөнгө буюу 4.6 сая ам.долларыг төвлөрүүлсэн байжээ. Гэтэл гэнэт л тэнгэрээс, эсвэл бурхнаас сая сая ам.доллар данс руу нь орж ирснийг мэдсэн оюутан бүсгүй ёстой л нэг дураараа дургисан байх юм.
Тодруулбал, дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг төрөл төрлөөр нь өөртөө авч, тансаглажээ. Гэвч түүний тансаглал хэдхэн өдрийн настай байсан бөгөөд тун удалгүй оюутан бүсгүй шүүхэд дуудагдсан байна. Бүсгүйг Кристине Жиашин Ли гэдэг бөгөөд эдүгээ 21 настай гэнэ.
Тэрбээр тэр их мөнгийг эцэг, эх нь шилжүүлсэн гэж бодсон хэмээн мэдүүлжээ. Түүнийг шүүх хурал өнөөдөр болж буй бөгөөд бүсгүйн өмгөөлөгч Хюго Астон “Үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хүчингүй болгоно гэдэгт найдаж байна” гэжээ. Банкны төлөөлөл ч гэсэн шүүх хуралд оролцсон гэнэ.
Сэтгэгдэл (1)