Дэлхийн Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын дараахан багагүй шүүмжлэл өрнөсөн хэвээр байна.
Энэтхэг улсын улс төрийн мэдээллийн хэрэгслээр өчигдөр гадаад харилцааны бодлогыг шүүмжилсэн нийтлэл гарчээ. Үүнд Энэтхэг Монгол Улс хоорондын харилцааг дурдаж, Далай ламын айлчлалын шалтгааныг тус улсын нэг тэрбум ам.долларын зээлтэй холбон тайлбарлажээ.
“Энэтхэг улс Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээл олгох гэж байгааг авлига гэж ойлгож болох юм” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Энэтхэгээс тэрбум 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахын тулд Далай ламыг Улаанбаатарт айлчлахыг зөвшөөрсөн гэж Хятадын хэвлэлд бичсэн байна.
2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголд тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор талууд тохиролцсон юм.
Хятадын талын нийтлэлд “Уг зээлээр дамжуулан Энэтхэгийн тал Монголтой харилцаа холбоотой сайжруулах алхам хийж байна. Хятад улс нь Энэтхэг, Монгол Улсын хамтын ажиллагааны хэт дотно байдалд эмзэг хандах болно” гэжээ.
Мөн “Монгол улсын импорт, экспортын 90 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байдаг.
Тиймээс Энэтхэг нь Хятадаас богино хугацаанд Монголын эдийн засагт байр сууриа олж чадахгүй. Харин Энэтхэгийн талаас Монголд өгөх тэрбум ам.долларын “авлига”-ын оролдлого л явагдаж байна” хэмээсэн байна.
Сэтгэгдэл (10)