Өнгөрөгч бямба гарагт Истанбул хотод 2 удаагийн дэлбэрэлт болж, 29 хүн амиа алдлаа
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт Туркийн нийслэл Истанбул хотод дэлбэрэлт болж 29 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын засгийн газраас мэдээлж байна. Амь үрэгдсэн иргэдийн 27 орчим нь цэргийн тусгай хүчнийхэн, цагдаагийн албан хаагчид байжээ.
Дэлбэрэлт тус хотын "Водафон Арена" цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд оройн 11 цагийн үед болсон байна. Эхний дэлбэрэлтээс ердөө 10-15 секундын дараа "Макка парк"-т мөн амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Азаар 2 дахь удаагийн дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна. Одоогоор халдлага болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтдаа авч, хөл хорио тогтоосон бөгөөд уг халдлагатай холбоотойгоор арван хүнийг баривчлан, саатуулж шалгаж байна.
Дашрамд хэлэхэд 2016 он гарсаар Турк улсад 5 дахь удаагаа халдлага болж байна.