Пентагоны мэдээгээр, 33 настай Бубакер аль-Хаким гэгч аллага зохион байгуулах үүрэгтэй байжээ. Сирид Бубакер аль-Хакимийг АНУ-ын нисэх хүчин устгасан байлаа.
Тэр террорист Францын Шарли Эбдо гэх шог сэтгүүлийн редакцад 2015 оны довтлогчдын нэгэн байсан гэнэ.
“Исламын улс” гэдэг террорист бүлэглэлийн хээрийн дарга нарын нэг аль Хаким Сирийн Ракка хотын ойролцоо агаарын довтолгоонд өртөн хөнөөгдсөн байна.
Тунис гаралтай франц эр сэтгүүлд халдсан ах дүү Куаши нарын багш сургагч нь байсан аж. Сануулахад, 2015 оны нэгдүгээр сарын 7-д террористууд шог сэтгүүлийн редакцийнхныг буудан хөнөөсөн юм.