2007 онд түүний охин Лили Рөүз бөөрний дутагдлаа эмчлүүлснээс хойш эмнэлэг гэдэг Жонни Деппийн хувьд онцгой нэгэн газар болсон юм.
Баасан гарагт жүжигчин Жонни Депп Лондонгийн “Great Ormond Street” эмнэлэгт зочлон өвчтэй хүүхдүүдэд Зул сарын гэнэтийн бэлэг барьжээ.
Тэрбээр “Кариббын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Спароугийн дүрээр айлчлан очсон байна. Бага насныхан түүнийг хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байсан ба магадгүй Санта Клаус ч юм уу Зул сарын нэгэн гайхамшиг гэж бодсон бизээ.
Харин арай томхон хүүхдүүд нь жүжигчин эрийг шууд л таньсан бөгөөд хамтдаа зургаа авахуулж, ярилцсан гэнэ.
Жонни Депп жил бүр уг эмнэлгээр зочлон хүүхдүүд баярлуулдаг бөгөөд өдгөө 17 настай Лили Рөүз охин нь есөн жилийн өмнө Great Ormond Street эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Хайрт охин нь эмнэлэгт хэвтэж байх тэр үе Жоннигийн хувьд амьдралынх нь хар өдрүүд байсан хэмээн дурсан ярьдаг аж. Анхлан охинтойгоо ижил өвдөж шаналсан хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөхөөр эмнэлгийг зорьдог байсан бол эргээд өөрийнх нь хувьд маш том бэлэг болдог болсон гэжээ.