Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо хэдийд эхлүүлэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, энэ сарын эхээр Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо түр хугацаагаар зогсоосон юм.
Оюутолгойн зүгээс БНХАУ, Монгол Улс экспортын асуудлаар тодорхой шийдэлд хүрснээр зэсийн баяжмалын экспортоо үргэлжүүлэхээр хүлээж байгаа гэдгээ тодотгожээ.
Энэ талаар Рио-Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Бид ямар нэг асуудал гарч ирэх бүрт өмнөх Засгийн газартай хамтран ажиллаж, асуудлыг дор нь шийдэж байсан. Энэ удаад ч бас бид ямар ч эргэлзээгүйгээр энэ асуудлыг шийдэж чадна гэж бодож байна” гэж мэдэгдсэн тухай "Ройтерс" агентлаг уламжилжээ.