Дакота мужийн уугуул индианчуудаас бүрдсэн жагсагчид Монгол гэр ашиглаж байна.
Америкт гэр үйлдвэрлэдэг хоёр гурван газар байдаг аж. Нэг монгол гэрийг 8300 ам.доллараар худалдаалдаг байна.
Жагсагчид АНУ-ын Хойд Дакота, Өмнөд Дакота, Лова, Иллинойс мужийг холбосон газрын тос дамжуулан хоолойн барилгын ажлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хагас жил гаруйн хугацаанд үргэлжилжээ.
Тус улсын засаг захиргаанаас жагсагчдын шаардлагыг хүлээн авч нефть дамжуулан хоолойн барилгын ажлыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан байна.
Тэд энэ оны дөрөвдүгээр сараас хойш эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Нефть дамжуулах хоолойг өвөг дээдсийнх нь оршуулгын газар, ариун газраар дайрч, байгаль орчинд хор хөнөөл учруулна гэж эсэргүүцсэн нь үр дүнгээ үзүүлээд байна.
Сэтгэгдэл (1)