Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган харилцан үндэсний валютаар тооцоо хийх саналыг Оросын тэргүүн Владимир Путинд тавилаа.
“Худалдаа наймаагаа өөр өөрсдийн үндэсний валютаар хийе гэж би Путинд санал болгосон. Оросоо худалдан авч байгаа бүх бараа таваарын төлбөрийг бид рублиэр хийнэ. Харин тэд манайхаас авч байгаа бүхний төлөө лирээр төлбөр хийх юм” гэж Эрдоган улсынхаа Стамбул хотод худалдааны төв нээхдээ мэдэгджээ.
Түүнчлэн яг ийм саналыг Хятадад тавьсан гэж Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Эрдоган “Би Төвбанктаа зохих тушаал, захирамж өгсөн. Бид энэ санаагаа хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх хямрал манайд түр зуур нөлөөлөх байх” хэмээжээ.
Туркийн Ерөнхийлөгч өмнө нь өөрийн ард иргэддээ хандан уриалга гаргасан билээ. “Үндэсний валютаа бэхжүүлэхийн тулд доллараа лир (Туркийн мөнгөн тэмдэгт), алтаар солих хэрэгтэй” хэмээн Эрдоган уриалсан. Хамгийн түрүүнд Стамбулын хөрөнгийн бирж энэ уриалгыг хэрэгжүүлж, одоо үндэсний валютаар бүх операциа хийж байна.
Сэтгэгдэл (2)