Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараах анхны ажлын айлчлалаа Индианаполисоос эхэллээ. Тэрбээр өмнө нь Их наран улсад анхны айлчлалаа хийнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Индианполист олон мянган ажлын байр хадгалах тохиролцоо хийснээ мэдэгдсэн юм. Тухайлбал агааржуулагч үйлдвэрлэгч "Карриер" корпорацийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадсан байна.
Дональд Трамп тус компанид ирэх 10 жилийн хугацаатай 7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлажээ. Учир нь Карриер корпораци зардлаа танах зорилгоор Мексик рүү үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг шилжүүлэхээр төлөвлөж байсан юм.
.
Харин үүний оронд Карриер Корпораци болон толгой компани нь болох "Юнайтед Техноложис" тус муж дахь үйлдвэрийнхээ шинэчлэлд 16 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тус компани өнгөрсөн 2 дугаар сард Индиана дахь 2 ч үйлдвэрээ хааж 2 мянга гаруй хүнээ халахаа мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл (2)