Удаа дараалсан скандалаас үүдэн нэр хүнд нь буурсаар буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өрөөнөөс 364 ширхэг “Виагра” бэлдмэл олдож бас л шуугиан тарьсан.
Тэгвэл Өмнөд Солонгосын раппер, дуучин Сан Ег шинэ уран бүтээл болох “Bad Year” дуундаа ерөнхийлөгч болон түүний хамтрагч гэгдэж буй Чой Сун Сил нарыг муулсан далд утгыг шингээсэн гэнэ. Өмнөд Солонгосын топ дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн "Bad Year" дууны нэрийг солонгос хэлээр “Өлөгчин” гэж орчуулж болох аж.