Өчигдөр АНУ даяар "Хар баасан гараг" буюу жилд нэг өдөр тохиодог хямдралын өдөр болов. Энэ үеэр хямдрал зарласан томоохон дэлгүүрүүд хоёр тэрбум ам.долларын ашиг олж, өнгөрсөн онтой харьцуулахад 19 хувийн борлуулалтын ашигтай байжээ.
Гэхдээ үүнтэй зэрэгцээд хямдралын өдрийг далимдуулж, бараа, бүтээгдэхүүн авсан ч мөнгийг нь төлөөгүй гарч одсон иргэдийн тоо мөн л нэмэгдсэн хандлагатай байсан бол очер дараалал, олон зуун хүний шахцалдаан дунд эвдэрч, хэмхэрсэн барааны тоо 2015 онтой харьцуулахад 2 хувиар нэмэгдсэн байна.
Мөн томоохон дэлгүүрүүдийн урсдаг шат эвдэрч, гаднах хаалгууд засварлах шаардлагатай болсон гэнэ. Түүнчлэн "Хар баасан гараг"-ийн үеэр 40 хүн гэмтэж, бэртжээ.