Өмнөд Солонгосын прокурорын газар “Samsung’1 компанийн төв байранд болон Үндэсний тэтгэврийн санд нэгжлэг хийжээ. Энэ нь Ерөнхийлөгч Пак Кын Хэг тойрсон авлигын дуулианы холбоотой мөрдлөг шалгалтын нэг хэсэг аж.
“Тус улсын удирдагч “Samsung С&Т Согр”-ийн хувьцааны 11.6 хувь, “Cheil Industries Inc." Компанийн хувьцааны таван хувийг эзэмшдэг байсан Үндэсний тэтгэврийн санг өнгөрсөн жил хоёр компанийг нэптэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй хэмээн дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж байна" хэмээн прокурорын газрынхан мэдээлжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч корпорациас найз бүсгүй Чхве Сун Сильд нь туслахыг шаардсан байж болзошгүй байгаа аж.
Нэгжлэгийн үеэр компьютерийн хатуу диск, rap утас, гэрээтэй холбоотой баримтуудыгхураан авсан байна. Энэ бол Пак Кын Хэгийн хүрээллийн холбогдсон авлигын дуулиантай холбоотой гурав дахь нэгжлэг юм.