Холбооны мөрдөх товчоо жүжигчин Брэд Питтийг хүүдээ харгис хатуу хандсан асуудалтай холбогдуулан ямар нэгэн хэрэг үүсгэхээс татгалзлаа.
Питт эхнэр Анжелина Жоли, хүүхдүүдтэйгээ Лос-Анжелес руу нисэх үеэр тэсэртлээ уурлаж, хүүгээ үг хэлээр доромжлоод зогсохгүй гap хүрсэн гэнэ. Энэ асуудлаар хэн ч цагдаад хандаагүй ч хүүхэд хамгаалах байгууллагын нэгэн мэдэгдлээс болж хэвлэлүүдээр олон дахин цацагдаж, цагдаагийн сонорт хүрчээ.
Холбооны мөрдөх товчооны зүгээс болсон үйл явдлыг дахин нягталж үзээд, цаашид энэ асуудлаар шалгалт явуулахгүй байхаар болсон байна. Лос-Анжелесийн хүүхэд хамгаалах албаныхан арваннэгдүгээр сарын 10-нд мөрдлөг шалгалтыг зогсоож, Питтийг онгоцонд хэрэлдэх үеэрээ хүүхдүүдээ хүчирхийлээгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.