Thanksgiving day буюу Талархалын баярыг Нэгдсэн Улсад жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагт бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг байна. Энэ жилийн Талархалын баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, бие биендээ талархал илэрхийлж, дайлдаг өдөр юм. Энэ өдрийн баярын ширээний гол идээ нь цангис жимсний сүмсээр амталж шарсан цацагт хяруул байдаг ба хулууны бялуугаар даруулдаг юм.
Энэхүү баяр нь олон жилийн дараа Сара Хэйл гэдэг эмэгтэйн ачаар үндэсний албан ёсны баярын өдөр болсон. Сара Хэйл дөчин жилийн турш ерөнхийлөгч болгонд захиа илгээж "Талархалын Баяр"-ыг албан ёсны болгох хүсэлт тавьсан ба 1863 онд Ерөнхийлөгч Линкольн зарлиг гарган албан ёсоор зарлан тунхаглажээ.
Сүүлийн үед Нэгдсэн улсад талархлын баяр нь олон нийтийг хамарсан үндэсний том баярын нэг болсон. Гэхдээ энэхүү талархлын баярыг дэлхийн бүх улс орон тэмдэглэдэггүй. Талархлын баярын талаар 1621 онд Массачусетстын Плэймоутад тэмдэглэгдсэнээр бэлгийн өдөр гэсэн байдаг. Өөрөөр мөн арвин их ургац авсан жилд талархлын баярыг тэмдэглэдэг гэж тэмдэглэгдсэн байдаг.
Мөн Талархалын баяраар хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол дараа өдөр нь тохиодог Black Friday буюу “хар Баасан гараг” гэж нэрлэгддэг өдөр юм. Энэ өдөр Америкт тэр жилийн хамгийн том хямдрал орон даяар зарлагддаг учир хүмүүс тэр жилийнхээ худалдан авах хэрэгцээтэй бүх зүйлээ амжиж хямдхан авах, мөн Зул сарын баярын бэлгээ эдийн засгийн хэмнэлттэйгээр бөөнөөр нь авах гэснээс үүдэн маш урт оочер дараалал үүсдэг.