Өмнөд Солонгост амьдарч буй 29 настай Монгол залуу А энэ сарын 19-ны өдөр автомашин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ.
Гэвч А нь Тэжон хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэгдэн очсон даруйдаа гартаа гавтайгаа зугтаажээ. Түүнийг Өмнөд Солонгосын Тэжон хотын цагдаагийн газраас дөрөв дэх өдрөө эрэн сурвалжилж байгаа аж.
Мөн тэрбээр таксинд сууж Сөүл хотыг чиглэн явах үед нь авто машин бүрийг шалгаж байсан шалгалтын цэг дөхөх үед, таксинаас мөнгөө төлөлгүй зугтаасан нь цагдаа нарын гараас хоёр дахиа мултарчээ.
А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдардаг бөгөөд өнгөрсөн жилийн 11-р сард зам тээврийн осол гаргаж, Солонгос иргэнийг бэртээсэн хэрэг үйлджээ.
Тухайн үед хэргийн газар ажилласан Тэжон хотын цагдаагийн газрын ажилтнууд нь Монгол залуугийн биеийн байцаалтыг тодруулж, мэдүүлэг өгөх өдрийг мэдэгдэж гэрт нь буцаасан боловч, тэрээр өнөөг хүртэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсээр байгаа юм.
Сэтгэгдэл (5)