Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05 цаг 40 минутын орчимд болсон газар хөдлөлт 7.3 магнитудын хүчтэй байсан байна. Японы хойд хэсэгт болсон энэхүү газар хөдлөлтийн хүчийг урьдчилсан байдлаар тодорхойлсон хэмээн Японы цаг уурын агентлаг мэдээлжээ. Эл хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын хойд хэсэг болон, Номхон далайн эрэгээр цунами болно хэмээн сэрэмжлүүлэг гаргажээ. Газар хөдлөлтийн голомт Фукушима мужийн эргээс 10 орчим км-ийн гүнд байсан аж.