Өнөөдөр өглөө 05 цаг 40 минутын орчимд Японд хүчтэй газар хөдлөлт болсон талаар манай сайт шуурхай мэдээлсэн. Үүний улмаас цунами үүсч Японы зүүн эргийн байдлыг хүндрүүлж болзошгүй байна. Өглөөний 06 цаг 20 минутын үед 1 метр орчим өндөртэй цунами зүүн эргийг чиглэн ирж явааг телевизүүд мэдээлжээ. Мөн Фукушимагийн эрэгт хүрэхдээ 3 метр хүрч болзошгүй хэмээн анхааруулж байна.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд эрэгт 9,0 магнитудтай газар хөдлөлт болсон юм. Үүний дараагаар эрэг рүү 14 метрийн өндөртэй цунами бууж "Фукушима-1" цөмийн цахиалгаан станцын зургаан реакторын дөрвийг нь живүүлж, реакторыг хөргөх системийг ажилгүй болгонсы улмаас устөрөгчийн цуврал дэлбэрэлт болж цөмийн түлштэй хэсэг хайлж байсан билээ.
Япон улсад нүүрлээд буй цунамийн гамшиг дахин хүчтэй нүүрэлнэ хэмээн олон улсын Геофизик судалгааны хүрээлэнгүүд мэдэгдэж байсан юм.