Өнөөдөр өглөө 05 цаг 40 минутын орчимд Японд хүчтэй газар хөдлөлт болсон талаар манай сайт шуурхай мэдээлсэн. Үүний улмаас цунами болж магадгүй хэмээн Японы телевизүүд ард иргэддээ сэрэмжлүүлэг өгсөөр байна.
Мөн энэ үеэр Фүкүшимагийн атомын цахилгаан станцын зарим эд анги автоматаар унтарч зогссон байна. Үүнээс өмнө буюу 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн дараа Фукушимагийн атомын эрчим хүчний реактор дэлбэрч осол гарсан билээ.
Дашрамд дурьдахад эл нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ш.Абэ иргэддээ хандаж үг хэлсэн байна. Тэрбээр энэ аюул ослоос сэрэмжилж, цунами болж магадгүй бүс нутагт амьдарч байгаа иргэдээ уулархаг газар очихыг зөвлөжээ. Японы Ерөнхий сайд Ш.Абэ АПЕК-ийн хуралд оролцож, Аргентинд айлчилж байгаа боловч ийнхүү ард түмэндээ санаа тавьсан байна.