Алт олборлолтын хэмжээгээрээ манай улс Ази тивдээ эхний зургаад бичигджээ. “GFMS Gold Survey” 2015 онд алт олборлолтоороо тэргүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргасан байна. Ази тивийн олборлоосон нийт алтны 91 хувийг ердөө зургаан орон олборлодог аж.
Жагсаалтын тэргүүнд манай урд хөрш БНХАУ 458.1 тонн алт олборлосон үзүүлэлтээр бичигдсэн байна. Араас нь Индонези улс 134.3 тонн алт олборлосон амжилтаар бичигджээ. Тус улсад дэлхийн хамгийн алдартай, том алтны уурхай “Grasberg” үйл ажиллагаа явуулдаг нь үзүүлэлт өндөр гарах хүчин зүйл болдог байна.
Гуравдугаарт Төв Азийн Узбекистан улс 83.2 тонн, дөрөвдүгээрт Казахстан 47.5 тонн, тавдугаарт Филиппин 46.8 тонн алт олборлосон үзүүлэлтээр манай урд оржээ. Дэлхийн хэмжээнд алт олборлолт 2015 онд өмнөх оныхоосоо нэг хувиар өсч, 3.158 тоннд хүрсэн байна.
Сэтгэгдэл (1)