БНСУ-ын Прокурорын газар Ерөнхийлөгч Пак гын Хегийн зөвлөх Чүэ Сун Силийг хоёр туслахынх нь хамт албан ёсоор буруутгасан шийдвэрийг гаргалаа.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөх Чүэ Сун Силийг Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нөлөөг ашиглан арав гаруй компаниас 77.4 тэрбум вон буюу 65.6 сая ам.долларын хандивыг өөрийн мэдлийн хоёр сандаа төвлөрүүлж авсан хэмээн буруутгасан бол Ерөнхийлөгчийн хоёрдугаар туслах байсан Чон Хо Сонг өөрийн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа олж авсан төрийн нууцтай холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан хэмээн буруутгажээ.
БНСУ-д Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулахыг шаардсан жагсаал, тэмцэл үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл (1)