Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд сард дунджаар 11 сая воны цалин авдаг байна. Мөн бүх гишүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардал гэж улсаас жилд дунджаар 137 сая воныг олгодог ажээ. Энэ тоон үзүүлэлтээс тооцвол гишүүд өдөрт 380 мянган вон зарцуулах боломжтой гэсэн үг юм.
Энэхүү үйл ажилагааны зардал 2001-2013 онуудад 163%-иар өсч байсан бол гишүүдийн санаачлагаар 2013 оноос хойш нэмэгдээгүй ажээ. Тэгвэл өнгөрсөн 4 дүгээр сард сонгогдсон 20 дахь удаагийн Их Хурлын гишүүд энэхүү үйл ажиллагааны зардлыг бууруулах санаачлага гаргасан байна.
Өнөөгийн байдлаар үйл ажиллагааны зардлыг дунджаар 15%-иар бууруулж баталсан бөгөөд үлдсэн 91 сая 300 мянган воныг гишүүд өөрсдийн сонгосон сайн үйлсийн санд хандивлахаар болжээ.
Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүдийн хувьд үйл ажиллагааны зардлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын дунд эхний 4 дүгээрт ордог юм байна.
Гишүүддээ хамгийн их зардлын мөнгө олгодог улс нь АНУ бөгөөд дараа нь Япон, Герман, Өмнөд Солонгос улс байдаг бол дараа нь Франц, Англи улс ордог ажээ.
Сэтгэгдэл (2)