Америкийн дуучин Тейлор Свифт 2016 оны хамгийн их орлоготой дуучин болжээ. Тэрээр энэ онд 170 сая долларын орлоготой ажилласан байна. “The 1989 World Tour” аялан тоглолтыг амжилттай хийсэн нь үүнд ихээхэн тус болжээ.
“Форбес” сэтгүүлийн газраас гаргасан хамгийн баян дуучин бүсгүйчүүдийн жагсаалтад бас Кэти Перри (41 сая доллар), Женнифер Лопес (39,5 сая), Бритни Спирс (30,5 сая), Шанайя Твейн (27,5 сая), Селин Дион (27 сая) нар орсон байна. 2015 онд Кэти Перри энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Тейлор Свифт
2016 онд дуучин 170 сая долларын орлоготой ажилласан байна.“The 1989 World Tour” аялан тоглолтыг амжилттай хийсэннь үүнд ихээхэнтус болжээ.
Адель
Британийн дуучин өөрийн хөрөнгийг 80,5 сая ам. доллараар зузаалжээ. Тэр энэ мөнгөнийхээ ихээхэн хэсгийг цомгуудаа худалдаж олсон байна.
Мадонна
Энэ дуучин орчин үеийн хамгийн амжилттай ажиллаж байгаа дуучдын нэг юм.Поп дуучин 76,5 сая долларын орлого олсон байна.
Рианна
Олон хит дуу дуулж, аялан тоглодог дуучин бүсгүй 75 сая долларын орлого олжээ. Dior, Puma, Samsungболон Stance компанитай хамтран ажилладаг нь бүсгүйд их ашиг авчирдаг байна.
Бейонсе
Дуучин өнөөдрийн байдлаар 54 сая долларынорлого олоод байна. Тэрээр мөнгөнийхөө ихээхэн хэсгийг аялал тоглолтоор олжээ.