Леди Гага энэ сарын 9-нд буюу Лхагва гаригт Нью-Йорк хотын ойролцоо байдаг “Трамп цамхаг”-ийн гадна очиж сонгуулийн хариуг эсэргүүцжээ. Алдарт дуучин өөрийн үзэл бодлоо лоозон дээр “LOVE TRUMPS HATE ” гэх гурван үгэнд багтааж чимээгүй зогссон юм. “ХАЙР ҮЗЭН ЯДАЛТЫГ ДИЙЛНЭ” гэсэн утгатай энэ үг түүнийг сонгуулийн дүнг эсэргүүцэж байгааг харуулж байна. Трамп хэдий сонгогдсон ч тэрбээр өөрийн твиттер хуудсынхаа нэрийг #ХиларидСаналааӨгцгөөе гэж өөрчилжээ. Мөн инстаграмм хуудсандаа эсэргүүцлээ илэрхийлж буй зургаа хийж тайлбартаа “ Би Тайван Амьдармаар Байна, Хайр Үзэн Ядалтыг Дийлнэ тэр биднийг маш хайхрамжгүйгээр хуваана, одоо бие биенийхээ төлөө тусламжыг авъя гэж уриалжээ.
Эх сурвалж: Sorgog.mn
Сэтгэгдэл (7)