Одри Хепбернэ энэ нэрийг мэдэхгvй хvн байдаг юм гэхэд алаг нvд, нарийхан бэлхvvстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан дэндvv царайлаг энэ бvсгvйн дvр төрхийг нэг удаа ч болов хараагvй хvн vгvй биз ээ. “Тиффанид барьсан өглөөний цай” киноны хэсгээс авсан энэ зураг бол Америк киноны хамгийн сэтгэлд vлдсэн дvр гэж кино судлаач, шvvмжлэгчид санал нэгтэй хэлдэг. “Ромд өнгөрvvлсэн амралт”-ын Анна гvнж, “Миний vнэнч хатагтай”-н Элиза, Сабринагийн дvрээр vе vеийн vзэгчдийн сэтгэл зvрхэнд vлдсэн алдарт жvжигчин Одри Хепбернийг эргэн дурсъя.
Гурван фунтын төлөө балетаа орхижээ 1945 онд дайн дууссаны дараа Одри Хепберн консерватураа орхиж Амстердамд иржээ. Тэнд тэрээр балетаар vргэлжлvvлэн хичээллэж, Английн жvжигчнээс жvжиглэх урлагт суралцаж эхэлжээ. 1948 онд Лондон явж бvжгийн хичээлд анхаарах болов. Сургалтын төлбөрөө олохын тулд зав чөлөөтэй цагаараа фото моделиор ажиллаж, зургаа авахуулна. Алдарт Мэри Рамбертын удирдлага дор хичээллэж байсан тvvнийг хэрвээ жvжигчин болоогvй бол жинхэнэ мэргэжлийн балетчин болох байсан, тvvний бие ч гайхалтай зохицно гэж хожим тvvнийг нэртэй болсны дараа багш нь ярьсан байдаг. Одригийн ээж охиндоо нэмэр болох гэж удам судраа ч мартан vйлчлэгч, цэвэрлэгчээр ажилладаг байжээ.